ЭМНЭЛГИЙН ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН

ЭМНЭЛГИЙН ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдан ашиглалтад орсон бөгөөд тухайн үед суманд төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээ тавигдаагүй байсан тул уг барилгын бохир ус зайлуулах асуудлыг цооног ухан шийдвэрлэсэн юм. Гэтэл энэ цооног нь сар хүрэхгүй хугацаанд дүүрч, бохир усыг соруулж зайлуулах асуудал байнга тулгарч, эмнэлгийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдахад хүрч хүндрэл үүсгэж байна. Мөн 2020 онд тус сум бохир усны төвлөрсөн шугам сүлжээтэй болсон тул эрүүл мэндийн төвийн барилгыг сумын бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох бүрэн боломжтой болсон.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Эрүүл мэндийн төвийн барилгыг сумын бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбож эрүүл мэндийн ажил, үйлчилгээний тав тухтай орчин бүрдүүлэн эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм сайжруулах, эрсдэл бууруулах, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Мандал-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн барилгын бохир ус зайлуулах шугамыг /120м, 4 худагтай/ сумын төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд холбосон.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сумын эрүүл мэндийн үйлчилгээний чанар дээшлэхэд дэмжлэг болсон.
  • Эрүүл мэндийн төвийн халдвар хамгааллын дэглэм сайжирч эрсдэл буурна.
  • Эмнэлгийн ажилчдын ажиллах таатай орчин бүрдсэн.
  • Эмнэлгийн ашиглалтын зардал буурахад дэмжлэг болсон.