Шинэ технологи, багшийн хөгжил, хүүхдийн хөгжил

Шинэ технологи, багшийн хөгжил, хүүхдийн хөгжил

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Сургуулийн өмнөх боловсролын сургалтын модуль нь хүүхдийн төрөлхийн бие бялдар, авьяас чадваруудыг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, сургуульд суралцах суурийг тавьдаг. Аливаа тоглоом нь сургалтын журманд үндэслэгдэн хийгддэг бөгөөд хамгийн жижиг тоглоом хүртэл хүүхдийн аль нэг чадварыг хөгжүүлж байдаг. Сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийн чадварыг нь хөгжүүлэхэд зориулагдсан тоглоомууд хангалттай байх шаардлагатай. Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийг тоглоомоор хангаж, сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэх, хүүхдүүдийн тоглох тоглоом хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

  • Багш, сурган хүмүүжүүлэгчдийн сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх,
  • Цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчинд нас насныхаа онцлогт тохирсон, оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэх эко тоглоомоор хангах.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баян-Овоо сумын 19 дүгээр цэцэрлэгт багш нарын сургалтын орчинг сайжруулах, сургалтын материал бэлтгэх, хүүхдүүдэд үзүүлэн, сургалтын материалыг харуулах зэрэгт хэрэглэх принтер, проекторын дэлгэц, таблет зэрэг хэрэгсэл, хүүхдүүдэд зориулсан тоглоом, гадна саравч зэрэг 29 нэр төрлийн 44 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч суурилуулсан.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Цэцэрлэгийн багш нар өөрсдийн бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг хэвлэж, тараах материал бэлтгэдэг болсон.
  • Хүүхдүүд нас насны онцлогт тохирсон тоглоомоор тоглож, сэтгэхүй болон бие бялдрын хөгжил сайжрах боломж бүрдсэн.
  • Цэцэрлэгийн сургалтын материаллаг бааз сайжирсан.