Шуудан үйлчилгээ

Шуудан үйлчилгээ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Баян-Овоо сумын төвөөс Өмнөговь аймгийн төв рүү зориулалтын зохион байгуулалттай шуудангийн үйлчилгээ байхгүйгээс болж иргэд тогтсон унаагүй, албан байгууллага, аж ахуй нэгжийн хоорондын бичиг хэрэг, төр засгийн байгууллагаас гаргасан шийдвэр өгөгдсөн үүрэг даалгавар цаг хугацаандаа очихгүй биелэлт хэрэгжилт нь шуурхай мэдээлэгдэхгүй зэргээр байгууллага, хувь хүний ажил хүлээгдэн цалгардах, ач холбогдол нь алдагдах зэрэг эрсдэл гардаг.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Долоо хоногт 1-2 удаа тогтмол хугацаанд Баян-Овоо – Даланзадгад – Баян-Овоо чиглэлд зорчдог байнгын шуудангийн үйлчилгээг бий болгож иргэдийг найдвартай нийтийн тээврээр хангах зорилготой.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      10 хүний суудалтай УАЗ-Фургон маркийн автомашиныг Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Тогтсон цагийн хуваарийн дагуу тогтмол шуудан явснаар иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ.
  • Аюулгүй найдвартай, зориулалтын шуудангийн үйлчилгээг бий болгосон.