“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН” -ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТУС САНГААС 2026 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН” -ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТУС САНГААС 2026 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН” -ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТУС САНГААС 2026 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

 

      “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөл 2026.03.24-ны өдөр хуралдаж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас сангийн ажлын албанд ирүүлж, Хамтын ажиллагааны гэрээний Харилцааны хорооны хурлаар хэлэлцсэн төслийн саналуудыг хэлэлцэж, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр дараах 8 төсөл, хөтөлбөрүүдийг 2026 онд санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

  • Өмнөговь аймгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв, эрүүл мэндийн газрын барилга барих төсөл
  • Хүүхдийн паркийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга, байгууламж, тоног төхөөрөмж суурилуулах төсөл
  • Буянт хотхон хүүхдийн зусланд усан оргилуур, задгай театр барих төсөл
  • Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинээр баригдах 50МВт-ын дулааны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн системд холбогдох зураг төсөл боловсруулах
  • “Боловсрол Өмнөговь” 2024-2028 онд 5 жилийн хугацаанд хэрэгжих боловсролын хөтөлбөрийн 3 дахь жил буюу 2026 оны санхүүжилт
  • “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих” 2024-2028 онд 5 жилийн хугацаанд хэрэгжих эрүүл мэндийн салбарын цогц хөтөлбөрийн мөн 3 дахь жил буюу 2026 оны санхүүжилт
  • Байгаль орчны шинжилгээний говийн бүсийн төв лаборатори шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөл
  • Соёлын түүх дурсгалт газруудад кадастр хийлгэх төсөл зэрэг төслийг нийт 12.5 төгрөгөөр санхүүжүүлнэ.

 

                Үүнээс онцлох төслүүдийн хувьд:

     Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгыг нь батлагдсан зураг төсвийн дагуу 13.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс 2026 онд 5.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

     Даланзадгадад шинээр баригдах 50МВт-ын дулааны станцын нийт 5 томоохон зураг төсөл хийлгэхээс 2-ийг нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүжүүлж байгаа юм.

ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН

 

 

 

 

 

Хуваалцах: