Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдаж буй аймгийн “Соёл, урлагийн ажилтны чуулга уулзалт зөвлөгөөн”-нд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэгчээр оролцлоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд түүх, соёлын өвийн хамгаалалт, соёлын орчин сайжруулах, соёл урлагийн салбарын нийгэмд тэргүүлэх байр суурийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй соёлын салбарын энэхүү томоохон чуулга уулзалтад аймаг, орон нутгийн удирдлага, салбарын нийт байгууллага, 180 гаруй ажилтан, уран бүтээлчид оролцож байна.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн музейн барилга, Шар цавын үлэг гүрвэлийн дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулах, сумдын музей, соёлын төвүүдийг засварлан тохижуулах зэрэг төслүүдийг 12 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн, орон нутгийн удирдлага, уран бүтээлчидтэй нягт хамтран ажилладаг, аймгийн соёлын салбарын томоохон хөрөнгө оруулагч байгууллага юм.