““Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” -ийн санхүүжилтээр санхүүжүүлсэн Ханбогд сумын төвийн цэвэр бохир усны шугам сүлжээг байнгын ашиглалтад хүлээн авлаа

““Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” -ийн санхүүжилтээр санхүүжүүлсэн Ханбогд сумын төвийн цэвэр бохир усны шугам сүлжээг байнгын ашиглалтад хүлээн авлаа

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ханбогд сумын сумын гэр хорооллын цэвэр, бохир усны шугам байгуулах” төслийн барилга угсралтын ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийн гүйцэтгэгчээр орон нутгийн “Шүтээн эрдэнэ” компани ажиллаж, төлөвлөсөн хугацаанаас өмнө барилга угсралтын ажлыг ийнхүү амжилттай гүйцэтгэсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу захиалагч тал аймгийн ЗДТГ болон, аймгийн ГХБХБГ, Хөгжил хөрөнгө оруулалтын газар, санхүүжүүлэгч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон гүйцэтгэгч “Шүтээн-эрдэнэ” компанийн  төлөөлөл оролцсон Улсын комисс 2022-12-08 ний өдөр ажиллаа. Улсын комисс үүрэг даалгаврын биелэлтээр барилга угсралтыг ажлыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.

Энэхүү төслийн үр дүнд Ханбогд сумын төвийн хэрэглэгчдийн 30 хувь нь цэвэр бохирын төвлөрсөн шугам сүлжээнд шинээр холбогдох боломжтой болж өссөн дүнгээр сумын хэрэглэгчдийн 60 орчим хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэж байна.

Ийнхүү “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” -ийн 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ханбогд сумын сумын гэр хорооллын цэвэр, бохир усны шугам байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж сумын төвийн хэрэглэгчдийн дийлэнх хэсэг  нь цэвэр бохирын нэгдсэн системд холбогдох боломж бүрдсэн нь иргэдийн ая тухтай амьдрах, байгууллага аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа өргөжих, байгаль орчинд ээлтэй эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдлээ.

Төслийг сангаар дамжуулан санхүүжүүлсэн “Оюу толгой” ХХК, төслийн техник эдийн засгийн тооцоо судалгаа хийж, санаачилсан Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ, төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Шүтээн эрдэнэ” ХХК, мэргэжлийн хяналт удирдлагаар хангаж ажилласан Өмнөговь аймгийн ГХБХБГ, Хөгжил хөрөнгө оруулалтын газар болон хамтран ажилласан бүх байгууллага хүмүүст гүн талархал илэрхийлье.

Хуваалцах: