“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” -ийн санхүүжилтээр Ханбогд сумын сургуулиудад англи хэлний кабинет, сэтгэл зүйчийн өрөө тохижуулав

“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” -ийн санхүүжилтээр Ханбогд сумын сургуулиудад англи хэлний кабинет, сэтгэл зүйчийн өрөө тохижуулав

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 239.9 сая төгрөгийн санхүүжилтээр Ханбогд сумын 1, 2-р сургуулиудад англи хэлний кабинет болон сэтгэл зүйчийн өрөө засварлан тохижуулах “Дэлхийн иргэд Ханбогдоос” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Сангийн Удирдах зөвлөлөөс баталсан энэхүү төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Тикет центр” компани дээрх сургуулиудад гэрээний дагуу 56 нэр төрлийн 687 ширхэг тавилга, сургалтын хэрэгсэл нийлүүлж, кабинетуудыг зориулалтын дагуу засварлан тохижуулсан байна.

Ийнхүү Галбын говийн багачуул төрлөх сургуульдаа дэлхийн хэл болсон англи хэлийг шамдан суралцах орчин нөхцөл сайжирлаа.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ, гүйцэтгэгч “Тикет центр” ХХК болон ашиглагч сургуулиудын хамт олонд гүн талархал илэрхийлье.

Хуваалцах: