ХҮРМЭН СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АРХИВЫН ТОХИЖИЛТ

ХҮРМЭН СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АРХИВЫН ТОХИЖИЛТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Хүрмэн сумын ЗДТГ-т сумын төсөвт 6 байгууллагын архивын баримтуудыг стандартын дагуу хадгалдаг. Архивын баримтын хадгалалт хамгаалалт муутай, техник хэрэгслээр дутмаг, стандартын шаардлага хангаагүй төмөр авдар, гар аргаар гагнаж хийсэн төмөр тавиур, гагнаас нь тавигдсан хуучин зэвэрч муудсан сейф зэрэг тавиур шүүгээнд баримтууд хадгалагдаж байсныг 2024 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр бүх байгууллагыг стандартад нийцсэн зориулалтын нягтруулсан шүүгээ, төмөр сейф бусад дагалдах хэрэгслүүдийг авсан. Өмнөх онд дутуу авсан архивын хэрэгслүүдийг гүйцээж авах шаардлагатай байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Төрийн байгууллагуудын архивууд стандартын шаардлага хангасан техник бусад тоног төхөөрөмжөөр хангагдсанаар баримтын насжилт уртсаж, Хүрмэн сумын түүхэн баримтын хадгалалт хамгаалалт сайжирч, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүрч, стандартын шаардлага хангасан архивтай болоход төслийн зорилго оршино.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Хүрмэн сумын архивд зөөврийн компьютер 7 ширхэг, бичгийн сейф 2 ширхэг, цаас устгагч 2 ширхэг, сканер 3 ширхэг, өнгөт принтер 2 ширхэг, хариутай бичгийн хяналтын самбар 4 ширхэг, галын хор 3 ширхэг болон бусад дагалдах хэрэгслүүдийг нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Төрийн үйлчилгээний чанар, стандарт сайжирна.
  • Жишиг архивтай болох төлөвлөгөө хэрэгжинэ.
  • Бүх байгууллагын архив стандартын шаардлага хангана.
  • Баримт бичгийн насжилт уртасна.
  • Архивын баримтын хадгалалт хамгаалалт стандартын түвшинд очно.