“ЧАНАРТАЙ ЭМ” ТӨСӨЛ

“ЧАНАРТАЙ ЭМ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Мандал-Овоо суманд одоо ажиллаж буй эмийн сан нь зориулалтын байртай боловч эм, тарианы чанарыг алдагдуулахгүй стандартын дагуу хадгалах тавиур, хөргөгч, шүүгээ байхгүйгээс эм тариа хангалттай нөөцлөх боломж хомс байдаг. Үүнээс шалтгаалж суманд эм тариа тасалдах, гэнэтийн халдварт өвчлөл гарах үед эрсэлтэй нөхцөлийг үүсгэхээр байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Мандал-Овоо сумын төв дэх орон нутгийн өмчит эмийн санг стандартын дагуу тохижуулж эм хадгалах, нөөцлөх нөхцөлийг сайжруулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Мандал-Овоо сумын “Аргамжин цэцэг” ОНӨҮГ эмийн санг тохижуулах бараа нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Суманд стандартад нийцсэн эмийн санд эм, тариа хадгалах, нөөцлөх боломж бүрдсэн.
  • Суманд эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрахад эерэг дэмжлэг болсон.