ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Мандал-овоо сумын 17-р цэцэрлэгийн тоглоомын талбайн тоглоомууд эвдэрч хүүхэд тоглох аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй болсон. 2022 онд аймгийн Өмчийн газрын үзлэгээр хангалтгүй үнэлгээ авч ИТХ-ын шийдвэрээр акталж данснаас хассан. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус тоглоомнуудыг буулгаж шинээр тоглоомоор хангах шаардлагатай болсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, орчин нөхцөлийг бүрдүүлж, бага насны хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих нөхцөл боломжоор хангах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүүхдийн тоглоомын талбайн цементэн гадаргууг резинэн зуурагч дэвсгэрээр бүрсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлгүй аюулгүй орчинд сурч хөгжиж, хүмүүжих таатай нөхцөл бүрдэхэд эерэг дэмжлэг болсон.