“ЭРҮҮЛ ИРГЭН ТЭСИЙН ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ

“ЭРҮҮЛ ИРГЭН ТЭСИЙН ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
    Гурвантэс сумын спорт зааланд хүүхэд, залуучууд өөрсдийн дуртай спортоор хичээллэн эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй тэсийн ирээдүй болсон иргэдийг спортоор төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
    Гурвантэс сумын спорт заалыг орчин үеийн шаардлага хангасан техник хэрэгслээр хангаж хүүхэд залуучууд иргэд спортоор хичээллэх үйлчлүүлэхэд ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Спорт заал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дутагдаж байсан автомат шал угаагч, волейболын стандартын иж бүрдэл, сагсан бөмбөгийн шилэн самбар нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Гурвантэс сумын спорт зааланд спортоор хичээллэгч хүүхэд залуус өөрсдийн дуртай багийн спорт болох волейбол, сагсан бөмбөгөөр хичээллэх техникийн боломжтой болж, спорт заал зориулалтын автомат шал угаагчтай болсон нь үйлчлүүлэгчдийн ая тухтай эрүүл цэвэр орчин бүрдүүлэхэд дэмжлэг болсон.