ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Гурвантэс сумын 70 жилийн ойг тохиолдуулан тус сумын ахмад настай ээжүүдийн түүхийг эмхэтгэн ном болгох байдлаар хувь хүмүүс төдийгүй сумын түүхийн нэгэн хэсгийг баримтжуулах.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Гурвантэс сум нь 2024 онд 70 жилийг ойгоо тэмдэглэж байгааг тохиолдуулан 1964 оноос урагш төрсөн ээжүүдийн ажиллаж амьдарч байсан намтар түүхийг эмхэтгэн ном болгож ураг төрлийн хэлхээг үр хойч, ах дүү төрөл төрөгсөд залуу үеийнхэнд таниулах, хувь хүмүүсийн намтраар дамжуулан сум орон нутагт болж байсан үйл явдлыг баримтжуулах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын 60-аас дээш настай ээжүүдийн намтар түүхийг цуглуулж эмхэтгэн “Гурван тэгшийн сүүтэй бурхад” ном болгон 300 ширхэг хэвлүүлэн захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Гурвантэс сумын түүхт ойд хүрэлцэн ирсэн зочид, сумын иргэдэд ээжүүдийн намтраар дамжуулан сумынхаа түүх, сумын уугуул иргэдийн удам судрын холбоо хамаарал зэргийг баримтжуулсан мэдээллийг ном болгон түгээсэн.