ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Морин заг баг буюу Шивээ хүрэн хилийн боомт нь засаг захиргааны нэгжээс алслагдсан байрлалтай учир тэнд амьдардаг сумын уугуул болон уул уурхайн компани, хил гаалийн байгууллагад ажилладаг иргэд, хилийн боомтоор зорчих иргэд төрийн зарим үйлчилгээг яаралтай авахад бэрхшээлтэй байдаг тул төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын төвөөс 50 км орчим алслагдсан зайд оршдог иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээ, тоон гарын үсэг, төрөл бүрийн лавлагаа мэдээлэл зэрэг үйлчилгээг шуурхай авах боломжтой стандарт шаардлагад нийцсэн техник хэрэгсэл суурилуулна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Захиалагчийн ажлын даалгаварт заасан үзүүлэлт бүхий төрийн үйлчилгээний цахим машин суурилуулж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн боомттой холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг, уг боомтоор зорчигч иргэд, нутгийн иргэд төрийн шаардлагатай үйлчилгээг шуурхай цаг алдалгүй авах боломж бүрдсэн.