“ФИТНЕС ТӨВИЙН ТОХИЖИЛТ” ТӨСӨЛ

“ФИТНЕС ТӨВИЙН ТОХИЖИЛТ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Хүүхэд залуучууд, иргэд спортоор хичээллэх, эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал бий болгоход дэмжлэг үзүүлэх орчин нөхцөл сайжруулах шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Иргэд спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа спортын орчин нөхцөлд үр дүнтэй өнгөрөөх боломж бүрдүүлэхийн тулд одоо байгаа нөөц боломжоо засаж сайжруулан ашиглах нь илүү үр дүнтэй тул фитнес төвийг засварлан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     400м2 гаруй паркетан шал хийж, 72м2 фитнесийн зориулалтын дэвсгэр дэвсэн, агааржуулалт гэрэлтүүлгийн засвар хийж, шаардлагатай зарим төхөөрөмж нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Хүүхэд, залуучууд, иргэд фитнес төвөөр үйлчлүүлэн спортоор хичээллэх, бүх төрлийн спортын уралдаан тэмцээнд оролцох орчин нөхцөл сайжирсан.