“НОЁН СУМЫН СПОРТ ЗААЛНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ” ТӨСӨЛ

“НОЁН СУМЫН СПОРТ ЗААЛНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Иргэд, хүүхэд залуучууд спортоор хичээллэх хүртээмжтэй орчин нөхцөл бүрдүүлэх замаар иргэдийн спортоор хичээллэх сонирхлыг идэвхжүүлэх, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдүүлэх шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Ноён сумын спорт заалыг нийт 22 төрлийн тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр ханган тохижуулснаар спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэх, тамирчдын залуу халаа бэлтгэгдэх нөхцөл бүрдүүлэх зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Теннисний ширээ, зөөврийн компьютер, бөхийн барилдааны хивс зэрэг нийт 22 төрлийн 60 гаруй тоног төхөөрөмж, спортын төрөл бүрийн хэрэглэгдэхүүн нийлүүлж тохижуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Хүүхэд, залуучууд, иргэд спорт зааланд өөрийн өөрийн хүссэн сонирхсон спортын төрлөөр хичээллэх боломжтой болж орчин нөхцөл, спортын хэрэглэгдэхүүн сайжирсан.