ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын түүхийг хадгалж олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээр өв уламжлагчдыг мөнхлөх, соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажил хийгдсэнээр улс үндэстэн бие биеэсээ суралцах, өмнөх үеийн агуу хүмүүсээр бахархах, тэднийг даган дуурайж суралцах гэх мэт сэдлүүд хүмүүст төрдөг байна. Харин Цогтцэций сумын хувьд тус сумаас төрөн гарсан алдартай, авьяастай хүмүүсийн намтар, түүхийг дүрсжүүлэх гэх мэт ажлууд ойрын 10 гаруй жилд хийгдээгүй тул өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж одоо амьд байгаа алдартан, авьяастан хүмүүсийг оролцуулан орчин үеийн чанартай дүрс бичлэгт оруулан мөнхлөх шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дахин давтагдашгүй өв соёлыг богино хэмжээний бичлэг болгож цахим орчинд байршуулах болон архивд хадгалж үлдээх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Цогтцэций сумын ахмад настнууд, уртын дуу, морины цол, угсаатны хувцас хэрэглэл, аман домог гэх мэт сэдвээр 97 богино бичлэг, ярилцлага хийж олон нийтийн сүлжээгээр цацаж тус сумын 100 жилээр үндэсний өв соёлоо таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил хийсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: