“ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ” ТӨСӨЛ

“ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Монголчууд бид дэлхийд давтагдашгүй нүүдэлчин соёл, ёс заншил, өв соёл, тэмдэглэлт баяр, наадамтай ард түмэн билээ. Аливаа тэмдэглэлт баярт улс орон бүр өөр өөрийн ёс заншлаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажил зохион байгуулдаг. Монгол улсын хувьд тэмдэглэлт баяр наадам гэлтгүй шинэ гэрт орох, хүүхдийн сэвлэг үргээх найранд ч ерөөл өргөн дуу дуулж олныг хөгжөөх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Тиймээс ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучууддаа уламжлалт ёс, өв соёлоо, өвлүүлж үлдээх нь тэрхүү хүүхэд багачуудад, мөн цаашлаад улс орон, үндэстний хувьд маш хэрэгтэй зүйл билээ.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      “Бөхийн цол”, “7 насны морины цол” дуудаж сургах, “Говь шанхайн” гурван уртын дуу болох “Хурдан сайхан”, “Холч морь”, “Өндрийн өвс” дууг дуулж сургах, өв соёлоороо бахархахаас гадна хоолойн эрхтэн зөв зохион байгуулалттай, чөлөөтэй зөв амьсгалж гэдэсний булчин шөрмөсийг тайлан чөлөөтэй байлгах, амьсгааг зөв тохижуулан авч чөлөөтэй тулж аажмаар гаргах, авиа эгшгийг зөв гаргах мэдлэг олгох, говь шанхайн уртын дуучдын залгамж, өвлөн уламжлагч нарыг бэлтгэх, морь, бөхийн цоллооч нарыг бэлтгэх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Концертмейстер болон дуулаачийн багш нар давхардсан тоогоор Цогтцэций сумын нийт 142 хүүхэд багачууд, насанд хүрэгчдэд “Бөхийн цол”, “7 насны морины цол” дуудаж сургах, “Говь шанхайн” гурван уртын дуу болох “Хурдан сайхан”, “Холч морь”, “Өндрийн өвс” дууг дуулж сургах сургалт зохион байгуулсан. Уртын дууг нийт 41 насанд хүрэгч буюу 12 эрэгтэй, 29 эмэгтэйд, нийт 68 хүүхдэд буюу 22 эрэгтэй хүүхэд, 46 эмэгтэй хүүхэд буюу, морь, бөхийн цөл, ерөөлийг 4 эрэгтэй, 2 эмэгтэйд, 27 хүүхдэд зааж сургасан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • 2024 онд болсон Цогтцэций сумын 100 жилийн наадмын үеэр морь цоллож уртын дуу дуулах иргэдийн тоо нэмэгдэж тус сумаас зохион байгуулсан үйл ажиллагаанд иргэд сурсан мэдсэн зүйлсээ ашиглан идэвхтэй оролцсон.
  • Тус сургалтад хамрагдсан хүмүүс ёс заншил, өв соёлоо илүү хүндэлж бахархах сэтгэлтэй болсон.