ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хүрмэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын дотор засал хуучирч муудсан, хана, таазны шохой ховхорсон, мөн цуурайтах, гэрэлтүүлэг багатай зэргээс шалтгаалан олон нийтийг хамарсан хурал, цуглаан, уулзалт, сургалт зохион байгуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимыг хурал цуглаан, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, бодлого шийдвэр гаргах, нийтийг хамарсан арга хэмжээ сургалт семинар зохион байгуулах, танилцуулга хийх орчин нөхцөлийг бүрдүүлж, тав тухтай байдлыг бий болгоход чиглэсэн. Мөн олон нийт, иргэдийг хамарсан үйл ажиллагаанд дуу чимээ цуурайтах байдлыг бүрэн зогсоож орчин үеийн шийдэл бүхий орчин бүрдүүлэх зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хурлын өрөөний хана болон тохижилтыг орчин үеийн шийдэл бүхий акустик дуу чимээ тусгаарлах хавтангаар бүрж, дээд тааз дам нурууг хуучин замаскийг хусаж дахин хагарсан хэсгийг замаск татаж өнгө сэргээж гэрэлтүүлгийг нэмсэн. Мөн өрөөний хоймор хэсэгт гоёлын ханын хавтан хийж хоёр талд чанга яригчийг суурилуулан хурлын өрөөний аль ч хэсэгт сууж байгаа хүн бүрэн сонсох боломжийг олгож байгаа. Мөн 86 инчийн ухаалаг дэлгэцийг гүйдэг хөлийн хамт угсарч, хурлын өөр дээрээ чанга яригч бүхий орчин үеийн шийдэлтэй индэр суурилуулж өгсөн ба энэ нь мэдээ тайлан илтгэл тавих гэх мэд маш олон давуу талыг бий болгож байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Хүрмэн сумын ИТХурал, хурлын төлөөлөгчид, 3 багийн засаг дарга, түүний төлөөлөгчид, 3 багийн нийт иргэдэд нээлттэй, мөн төсөвт байгууллагын ажилчин албан хаагчдад бүрэн нээлттэй болж байгаа ба хурал цуглаан, сургалт семинар зохион байгуулах орчин нөхцөл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.