ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн байр 2023 оны 11 сард ашиглалтад орсон бөгөөд хамран сургах тойргийн хүүхдийн 80% нь суралцаж байна. Сургуулийн спорт зааланд биеийн тамирын хичээл сургалт, сурагчдын дунд олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр сургалт, олон нийтийн үйл ажиллагааны дараа сургуулийн үйлчилгээний ажилчдын ачаалал нэмэгдэж, илүү цагаар ажиллах болж байна. Тиймээс сургуулийн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан ажилчдын ажлыг хөнгөвчлөх автомат төхөөрөмжтэй болох шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Биеийн тамирын заалыг стандартын дагуу шаардлага хангасан цэвэрлэгээ үйлчилгээ хийж, цэвэр тохилог орчинд хичээл сургалтын үйл ажиллааг зохион байгуулах боломжоор хангах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Ерөнхий боловсролын сургуульд шал цэвэрлэгээний төхөөрөмж нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Дэвшилтэт технологийн шал цэвэрлэх төхөөрөмж ашиглаж эхэлснээр үйлчилгээний ажилчдын ажлын ачаалал буурч, ажлын бүтээмж нэмэгдсэн. Мөн сурган хүмүүжүүлэгчдийн хувьд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, сурагчид цэвэр, тохилог орчинд сурч боловсрох хүсэл эрмэлзэл нэмэгдсэн.