ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1470 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 300 орчим хүн оршин суудаг. Хүрмэн баг нь нийт 330 өрхтэйгөөс 137 нь малчин өрх байдаг ба тус багийн төвд сүүлийн жилүүдэд төсөл, хөтөлбөр болон бусад хөрөнгө оруулалт хийгдээгүй улмаас багийн төвд ашигладаг тоног төхөөрөмжүүд хуучирч сэлбэхээр болсон, мөн багийн иргэдийг хамруулсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад зарим нэг шаардлагатай хэрэгсэл байдаггүйгээс шалтгаалан ийм төрлийн үйл ажиллагааг төдийлөн зохион байгуулдаггүй. Иймд багийн иргэд уламжлалт баяр ёслол, багийн явуулын үйлчилгээнд болон хурал цуглааны үеэр ашиглах шаардлагатай байгаа зөөврийн яригч, бусад дагалдах хэрэгслүүдтэй болох хэрэгцээ шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Багийн үйл ажиллагааг чанаржуулан албан хэрэгцээ, албан өрөөний тохижилтыг хийж багийн ард иргэдийг багийн төвөөр үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн багийн төвд өнгөт принтер, дууны өсгөгч, микрофон, түүний дагалдах хэрэгсэл, мэдээллийн самбар нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: