АРХИВЫН ТОХИЖИЛТ

АРХИВЫН ТОХИЖИЛТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Хүрмэн сумын ЗДТГ-т сумын төсөвт 6 байгууллагын архивын баримтуудыг стандартын дагуу хадгалдаг. Гэвч архивын өрөөний баримт хадгалах нягтруулсан шүүгээ хуучирч муудсан, мөн зарим шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл дутмаг байдгаас шалтгаалан архивын бичиг баримт хадгалах, хамгаалалтын горим зөрчигдсөнөөс болж баримт гэмтэх, ахуйн болон байгалийн гамшиг тохиолдоход устаж алга болох эрсдэл тулгарч байна. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн заалт, архивын стандартыг мөрдөхөд шаардлагатай тоног төхөөрөмж, сейф, шүүгээгээр тохижуулах хэрэгцээ тулгараад байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Архивын аюулгүй байдлын баталгааг хангасан, баримт хадгалалт, хамгаалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, Хүрмэн сумын төсөвт байгууллагуудын архивын баримтыг аюулт үзэгдэл, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад эрсдэлээс найдвартай хамгаалах шкаф, сейф зэрэг архивын стандарт хангасан тавилга, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Хүрмэн сумын архивд баримтын нягтруулсан шүүгээ, баримт үдэх машин, принтер, архивын тэргэнцэр, галын булан, архивын шат, архивын самбар болон бусад архив болон архивын хөтөлгөө, бичиг баримтын хадгалалтад шаардлагатай хэрэгслүүдийг нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд дөхөм болсон
  • Бүх байгууллагын архивын баримтын хадгалалт, хамгаалалт бүрэн хангагдсан стандартын шаардлага хангасан шүүгээтэй болсон.
  • Архивын бичиг баримтын хадгалах орчин сайжирч, баримтын насжилтыг уртасгахад эерэг нөлөө үзүүлсэн.