ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Цогтцэций сумын сургуулийн дотуур байр 1976 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш 2016 онд 20 ширхэг давхар ор буюу 40 хүүхдийн ор нийлүүлсэн ба 2023 оныг хүртэл 7 жил ашиглаж байна. Тус сургуулийн нийт сурагчдын 13 хувь буюу 169 нь малчин өрхийн 1-12 дугаар ангийн хүүхэд байгаа бөгөөд 30 хувь нь дотуур байранд амьдардаг.
Сурагчид жилийн 250 хоног дотуур байранд амьдарч боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамрагдаж байна. Байгаль цаг уурын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан отрын малчдын нүүдэл их байгаатай холбоотой жилээс жилд дотуур байранд амьдрах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Сургуулийн төсөвт дотуур байрны зардал суугдаагүй тул 10 гаруй жил дотуур байранд хатуу зөөлөн эдлэл,тохижилтын ажил хийгдээгүй учраас одоо ашиглагдаж буй ор, ширээ, сандал, гудас, цагаан хэрэгсэл гэх мэт эдлэл хэрэгслүүд эрүүл чанарын шаардлага хангахгүй байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Цогтцэций сумын сургуулийн дотуур байранд амьдарч сургуульд сурдаг 50 сурагчдын эрүүл аюулгүй, тохилог, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
ТӨСЛИЙН ҮР ДҮН: