ГҮЙЦЭТГЭГЧИД:
1. “БҮТЭНЖАРГАЛ” ХХК
2. “ЖАРГАЛЫН ЭХ БУЛАГ” ХХК
3. “МАНАЛ ГОВЬ” ХХК
4. “ХАТАНЗАЯАТ ГОВЬ” ХХК
5. “ХЭРМИЙН ЦАХИУР” ХХК
ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
2020 онд Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн 72.2% нь шүдний өвчтэй, 11.4% нь шүдний зуулт, шүдний эгнээ тэгш бус, шүд орсгой зэрэг гажигтай байсан. 2022 оны мэргэжлийн байгууллагын үзлэг, оношилгоогоор Даланзадгад сумын 10 цэцэрлэгт хүмүүжиж буй 2 хүүхэд тутмын 1 нь амны хөндийн ямар нэг өвчлөл, асуудалтай байгаа нь амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатайг илэрхийлж байгаа бөгөөд иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн эдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал хэвшил бүрэн төлөвшөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
2022 онд 2 үе шаттай “Сүүн шүд” оношилгоо, эмчилгээг Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж 10 цэцэрлэгийн 2308 хүүхдээс 78.2% буюу 1804 хүүхдийг хамруулахад 92% нь амны хөндийн өвчлөлтэй гарсан тул “Сүүн шүд” аяны 2-р шат болох эмчилгээний ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Энэ аяны үр дүн, мөн эцэг эх, асран хамгаалагчид, багш нарын хүсэлтийн дагуу бага насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх хэрэгцээ шаардлагатай байгаа.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж Даланзадгад сумын 2-5 дугаар ангийн хүүхдүүдийн шүдийг эмчлэх, амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт явуулах.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 5 шүдний эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай хамтран ажиллаж Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 5-р сургуулийн шүд авах заалттай 1317 хүүхдийн шүдийг эцэг эхийн зөвшөөрөлтэй авах, 1057 хүүхдийн шүдийг ломбодож эмчлэх ажил хийсэн. Эмчилгээ хийлгэсэн бага насны хүүхдүүдэд шүдээ хэрхэн зөв угаах, мөн амны хөндийн ариун цэврийг хэрхэн сайн хангах тухай зөвлөгөө мэдээлэл өгч сургалт хийсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: