“БАГИЙН ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

“БАГИЙН ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Баяндалай сумын Төхөм баг нь сумын төвөөсөө баруун хойш 28 км-т оршдог. Тус багийн малчид багийн төвдөө цуглан багийн хуралдаа оролцох, тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулах цаашлаад ургийн уулзалт, алдар гавьяаны баяр тэмдэглэх зэргээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тус багийн дарга дээрх үйл ажиллагаануудыг зохион байгуулахад зориулан багийн төвөө тохижуулахаар тус төслийг санаачилсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Баяндалай сумын Төхөм багт хурал зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах тохилог орчин бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын Төхөм багийн төв дэх соёлын төвийн гадна орчныг тохижуулж шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлсэн.

Төрөл Тоо хэмжээ
1 Явган хүний зам талбай цутгах 200м2
2 Цэцгийн мандал суурилуулах 4
3 Гэрэлтүүлэг 4
4 Мод цэцэг суулгах /хайлаас/ 100
5 Талбай услах услалтын систем шланк 150м
6 Эвхдэг шат 1
7 Сүндрүүк 1
8 Караокений машин /Иж бүрдэл/ 1
9 Дэлгэц 1
10 Проектор 1
11 Уртасгагч энгийн 1
12 Ороодог буюу хуйлдаг уртасгагч 1
13 Зөөврийн спикер 1
14 Цахилгааны утас 250 м
15 Цемент 3 тн
16 Хөшиг 5
17 Ус нөөцлөх сав 2
18 Тээврийн хөлс  


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Баяндалай сумын Төхөм багийн малчид тав тухтай тохилог орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон.