ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу аж ахуй нэгж бүр галын хор байршуулах үүрэгтэй байдаг. Сумын эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, 19-р цэцэрлэг, соёлын төв, засаг даргын тамгын газрын галын хорыг цэнэглүүлэх, шинэ хор авч сумын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн аюул ослоос хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүний эд хөрөнгө, байгууллагын эд хөрөнгийг хамгаалах шаардлагатай байна. Мөн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн төвийн эмч нарын ажлын хэрэгцээний тоног төхөөрөмж хуучирч элэгдсэнээр ажлын бүтээмж буурах, төрийн албийн шинэчлэл хийх хэрэгцээ үүсээд байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Баян-Овоо сумын нэр бүхий төрийн байгууллагуудын ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх компьютер, тоног төхөөрөмж, галын аюулгүй байдлыг хангах галын хор нийлүүлнэ.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газарт суурин болон зөөврийн компьютер, принтер, ухаалаг дэлгэц нийлүүлсэн. Мөн төрийн байгууллагуудын галын хорыг цэнэглэж, шинээр 25 ширхэг галын хор нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Төслийн үр дүнд ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэнэ.
  • Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт хангагдсан.
  • Байгууллагууд галын хороор бүрэн хангагдсан.