МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН КАБИНЕТ

МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН КАБИНЕТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Чанартай сургалтаар чадвартай иргэнийг бэлтгэн гаргахад орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг суурь нэн шаардлагатай байдаг жишээг олон улсад хэдийнээ баталсаар байгаа билээ. Улс эх орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулах, боловсролтой Монгол иргэнийг бэлтгэх гаргах нь хамгаас чухал зүйл билээ. Иймээс орчин үеийн сургалтын орчин, ном товхимол, үзүүлэн тараах материал, сургалтад хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүд нэн тэргүүнд шаардлага байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Монгол хэл, бичгийн үндсэн чадваруудыг өндөр түвшинд олгох, сурагчдыг эх хэлээрээ зөв сайхан ярьж илэрхийлэх, цэвэр цэгтэй бичих чадвартай болгоход шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлж, анги танхимыг тохижуулах зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын кабинетыг монгол хэл бичгийн үсэг, дүрэм, үзүүлэнгийн самбар зэргээр тохижуулж, үндэсний бичгийн дүрмийн толь, унших цуврал ном, үндэсний бичгийн дуурайж бичих зурлагатай дэвтэр зэрэг ном товхимлуудыг нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Эх хэлээрээ зөв ярих, илэрхийлэх чадвар дээшилнэ.
  • Дүрмийн алдаагүй зөв, цэвэр хичээнгүй бичих чадварт ахиц гарна.
  • Сурагчдын ярих, илэрхийлэх, тайлбарлах, унших чадвар нэмэгдэнэ.
  • Ном унших, сэтгэн бодох, зохион бичих чадвар сайжирна.
  • Багаар хамтран ажиллах чадварт суралцана.
  • Улс, аймаг, бүсийн тэмцээнд оролцож амжилт үзүүлнэ.