ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэгийг 2021 онд мал амьтан орохоос хамгаалж хашаажуулан тохижуулсан. Гэвч уг хашаа нь намхан учраас хог хаягдал хийсэх, хогийн цэгийн салхин доор байгаа орчныг бохирдуулах зэргээр байгаль орчин, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн хашааны зарим хэсэг нь эвдэрч нурсан учраас мал амьтан, нохой орж хог хаягдал тараах, идэх зэргээр эрсдэл үүсээд байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг хашаажуулж, эмх цэгцийг бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл байдлыг хангах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын хогийн цэгийн хашааг 1 метрийн өндөртэй суурин дээр 4метрийн өндөртэй сараалжин төмөр хашааг суурилуулсан өндөрлөсөн. Нийт 125мх125м хэмжээ бүхий талбайг бүрэн хашаажуулсан ба хашааны нийт урт 494 метр болсон.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: