3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Сагсан бөмбөг бол дэлхий даяар тархсан хүүхэд залуучуудын хамгийн дуртай спортын нэг. Сагсан бөмбөгөөр хичээллэх, тоглох нь тухайн тоглогчийн ур чадвар, авхаалж самбаа, ачаалал даах чадвар, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх гэх зэрэг маш олон талын ач холбогдолтой төдийгүй хүүхэд залуучуудыг эвлэлдэн нэгдэх, шинэ найз нөхөдтэй болж, төлөвших, багаар ажиллаж сурах зэрэг чадварыг зэрэг хөгжүүлдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Манлай сумын иргэд, хүүхэд залуучуудад 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн уралдаан зохиох, бэлтгэл хийх, тоглох стандарт талбайг бий болгосноор тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортоор дамжуулан эрүүл мэнд, ур чадвараа нэмэгдүүлэх, нийгмийн зөв харилцаанд татан оруулж, төлөвшил сахилга батыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Манлай сумын төвд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулна. Улирлын чанартай ажил учраас төслийн хэрэгжилт 2025 оны 2-р улирлаас эхэлнэ.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Хүүхэд залуучууд, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх аюулгүй стандартыг хангасан зориулалтын резинэн шал, хашаа бүхий сагсан бөмбөгийн талбайтай болно.