НУМТ ХАРВАА-СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ

НУМТ ХАРВАА-СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Монгол улсын үндэсний спортын “Нумт харваа” нь орон нутагт үүсгэн байгуулагдаад жил гаран болж байна. Энэ спортоор 40 ахмад настан хичээллэж улс, аймаг, бүсийн тэмцээнд амжилттай оролцсон. Мөн энэ спортоор хичээллэх сонирхолтой ахмад настан, иргэд, залуучууд их байдаг.
      Одоогоор сумын хэмжээнд хэрэглэгдэж байгаа нумт харвааны хэрэгсэл буу 4 ширхэг, зурхай 1 байна. Одоо ашиглагдаж байгаа хэрэгсэл нь сумын иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бахархлыг сурталчлахад дутмаг байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Эртний уламжлалт үндэсний спорт “Шагайн нумт харваа”-ны ахмад харваачдын ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түгээх, дэлгэрүүлэх, үндэсний бахархлыг сурталчлах, харваачдыг өргөн дэлгэр хамруулах зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Манлай сумын ахмадын холбоонд нумт харвааны буу 10 ширхэг, зурхайн дэвсгэр, зөөврийн гэрэлтүүлэг, хасаа, тохойвч, зурхай тус бүр 2 ширхэг, 4х6 метрийн асар 1 ширхгийг нийлүүлж хүлээлгэн өгсөн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын баг, тамирчдын бэлтгэлийг хангаж тэмцээн уралдаанд амжилттай оролцох бааз суурьтай болсон.
  • Ахмад настнууд чөлөөт цагаараа спортоор хичээллэн идэвхтэй амьдралын хэв маягийг дадал болгох боломжтой болсон.