ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Музей нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд орон нутгийн онцлог түүх, соёл, алдарт
цуутнуудын мэдээлэл, угсаатны зүй, байгалийн болон археологи, палеонтологи, соёлын биет олдворууд, эд өлгийн зүйлүүд гэх мэт нийт 270-300 үзмэрийг олон нийтэд дэлгэн үзүүлж, сурталчлан таниулж, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, жуулчид, эрдэм шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг болох зэрэг олон талын ач холбогдолтой. Манлай сумын түүхт 100 жилийн ой угтаж сумын орон нутаг судлах музейг засварлан, тохижуулахаар зорьж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Орон нутгийн судлах музейн барилга, үзмэрийн хоргыг сэргээн засварлаж, түүх, соёлын хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, олон нийтэд үзүүлэн таниулж сурталчлах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын музейд их засвар хийсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: