ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Манлай сумын Засаг даргын захирамжаар томилогдсон онцгой комисс нь сум орон нутагт үүсэх гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, учрах эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгийн үед иргэдийн амь нас, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах зэрэг онцгой байдлын үед онцгой комисс, мэргэжлийн ангийг шуурхай зохион байгуулж, удирдлагаар ханган ажиллаж байна.
Сумын онцгой комисс нь сум орон нутгийн байгалийн гамшигт үзэгдэл, хүн малын халдварт өвчин, галын аюул, газар хөдлөлт зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед техник хэрэгслийн
бэлэн байдлыг хангасан байх шаардлагатай бөгөөд учирч болох аливаа эрсдэлийг даван туулахад чухал ач холбогдолтой юм. Сумын онцгой комисс нь автомашингүйн улмаас онцгой нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авахад хүндрэл учирч байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын онцгой комисст цаг уурын гамшигт үзэгдэл, гал түймэр, эрэн хайх ажиллагаанд байгалийн аливаа саад бэрхшээлийг даван туулах, комиссын гишүүд болон аврагдсан хүмүүсийг багтаан авч явах суудал зай бүхий автомашинаар хангах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын онцгой комисст 0 км-ын заалттай, 2022 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 10 хүний суудалтай УАЗ-452 фургон маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: