ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
2004 оноос эхлэн Монгол улсад цэвэр цусны импортын англи, араб үүлдрийн үржлийн адуунуудыг монгол адууны хурдлах чадварыг сайжруулагчаар ашиглаж эхэлснээс үүдэн эрлийз ба монгол адуунуудын хурдны зөрүү гарч монгол адуу эрлийз сайжруулсан адуутай уралдахад хүндрэлтэй болсоор үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад зөрчилдөөн гарах болсон. Маргаангүй наадам зохион байгуулахаар удаан хугацаанд УИХ, ЗГ, салбар яам, Монголын морин спорт уяачдын холбоо ярилцсаны үндсэн дээр монгол адууны стандартыг тогтоож, уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн ба даага 127см, шүдлэн 137см, соёолон, азарга тус бүр 140 см, их нас 141 см байхаар заасан. ММСУХолбоо болон орон нутаг дахь салбар холбоод уг гаргасан шийдвэрийг улс орон даяар даган мөрдөх шаардлагатай болж хурдан морины уралдааныг будилаангүй зохион байгуулахын тулд морийг бүртгэж, сэрвээг стандарт төхөөрөмжөөр хэмжиж баталгаажуулах,стандартаас давсан адууг ялгаж үлдээх, мөн морьдыг гараанаас зэрэг гаргах үүрэгтэй ажиллаж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын хэмжээнд зохион байгуулж буй морин уралдааны тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн хурдан морьдын сэрвээг хэмжих стандарт бүхий хэмжих төхөөрөмжийг суурилуулах, шаардлага хангаагүй морьдыг хашиж үлдээх хашааг нийлүүлэх зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын наадмын хурдан морины талбайд хурдан морины сэрвээ хэмжих багаж, гарааны төхөөрөмж, хасагдсан морьдын хашаа, айрагдсан морьдын хашааг суурилуулан хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: