ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Манлай сум байгуулагдахаас өмнө Эетэй бээлийн хошуу нэртэй байсан ба 1732-1922 онуудад 9 ноён үе залгамжлан захирч ирсэн түүхтэй бөгөөд 1882-1907 онд Жагваралын Содномдорж, 1907-1923 онд Содномдоржийн Галсандаржаа нар захирч байсан. Ж.Содномдорж нь нэр цуутай эрдэмт уяач байсан ба 1923 онд улсын баяр наадамд бор морь нь аман хүзүү, 1925 онд зээрд азарга нь айргийн 3, 1928 онд хамар цагаан зээрд азарга нь түрүү магнайд хурдалж байсан цуутай уяач байжээ. Түүний хүү болох С.Галсандаржаа нь аавынхаа морь уях эрдэмд гаргуун сайн суралцаж 1928 онд Пүрэвжаваас 3 азарга үрээ худалдан авч Манлай нутгийн хурдан адууны үндэс суурийг тавьсан байна. Ж.Содномдорж, С.Галсандаржаа нарын их хүлэгчээр Манлай сумын нэрт уяач Ц.Занданбал ажилладаг байсан ба ардын хувьсгалын жилүүдэд дээрх ноёдын хөрөнгө хураагдаж нутгийн хурдан адууны удам судрыг мэддэгийн хувьд нийгэмчлэлээс ихэс ноёдын адуугаар Ц.Занданбал уяач их адууны сууриа тавьсан түүхтэй.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ц.Занданбалын 11 хурдан азарганы үр төлүүд Манлай сум гэлтгүй говь нутагт тархаж өдийг хүртэл хурдалж байгааг залуу уяач, хурдан адуу үржүүлэгч хойч үедээ баримт болгон өвлүүлэн үлдээх зорилгоор цуутай хурдан хүлгүүдийн тухай ном бүтээж байгаа юм.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын нэрт уяач Ц.Занданбалын хурдын хүлгүүдийн түүхийг өгүүлсэн 48 нүүр, өнгөт нүүр бүхий ном бүтээж, 500 ширхэг хэвлэн сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН