ХҮЧТЭНИЙ ӨЛГИЙ МАНЛАЙ НУТАГ

ХҮЧТЭНИЙ ӨЛГИЙ МАНЛАЙ НУТАГ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Өмнөговь аймгийн Манлай сумын үндэс нь одоогоос 290 гаруй жилийн тэртээд тавигдсан ба 1732-1922 оныг хүртэл Эетэй бээлийн хошуу нэртэйгээр түүхийн он жилүүдэд бичигдсэн байдаг бөгөөд 1924.9.6-ны өдрийн ардын их хурлын анхдугаар тогтоолоор Хоёр-Өлзийт уулийн хошууны 3 сум байгуулагдсаны нэг нь Манлай сум билээ. Манлай сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2024 онд тохиож байгаа ба сумын түүхэн тэгш ойтой холбогдуулан тус сумаас төрөн гарсан алдар цуутай бөхчүүд болон одоо цаг үед сумын нэр алдрыг өндөрт өргөж яваа залуу бөхчүүдийг алдаршуулах, олон нийтэд таниулах, Манлай сумын бөхийн спортын хөгжлийг харуулсан ном хэвлүүлж, олон нийтэд сурталчлахыг зорьж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Манлай сумын бөхчүүдийн түүх өгүүлсэн “Хүчтэний өлгий-Манлай нутаг” номыг хэвлүүлж Манлай сумын баяр наадам, бөхийн барилдаанд оролцож байсан нутгийн хүчтэнүүдийг иргэдэд таниулах, улмаар ирээдүй залуу үедээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Манлай сумын хүчит бөхчүүдийн тухай фото зураг бүхий номыг 1000 ширхэг хувь хэвлүүлж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  •  Сумын ард иргэд төрөлх нутгийнхаа бөхчүүдийн түүхийг судалж мэднэ.
  •  Залуу үеийнхэн үндэсний бөхийг сонирхох, бөхөөр хичээллэх, амжилт гаргахад нөлөөлнө.