ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Нэгэн зууны хугацаанд Баян-Овоо сум, сумынхаа тухай төвийн болон орон нутгийн сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга, мэдээ мэдээллийг нэг дор үзэх боломж бололцоо өнөө хэр байгаагүй. Сумын түүх, нутаг ус, байгаль, тус сумын хөдөлмөрч ард түмний аж амьдралын талаар төвийн болон орон нутгийн сонин, сэтгүүлд 1924-2024 он хүртэлх 100 жилийн хугацаанд гарсан 2500-3000 орчим материалыг олж цуглуулан, сумын иргэдийн тухайн цаг үеийн түүхийг яг тэр цаг үедээ хэвлэлд гарсан баримтаар ном хэвлүүлэх нь үндэсний түүхэн талаасаа болон танин мэдэхүйн талаасаа ач холбогдолтой бүтээл болно.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Түүхт тэгш ой тэмдэглэж байгаа аймаг, сумдын хийж байгаа номын ерөнхий жишиг нь сумаас төрсөн нэр алдартай хүмүүсийн намтарт тулгуурласан танилцуулгын хэмжээнд хийгдсэн байдгаас зайлсхийж, илүү өргөн хүрээг хамарсан, бодит баримтаар ном бүтээх зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын тухай төвийн болон орон нутгийн сонин, сэтгүүл гарсан мэдээллийг цуглуулж, сумын түүхэн номыг бүтээж байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: