НУТГИЙН ЦОМОГ

НУТГИЙН ЦОМОГ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баян-Овоо сум нь нутгийнхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл байхгүй бөгөөд сум орон нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад, ургамлын хэв маягийг харуулсан зургийн цомог болон ном товхимол гаргаж байгаагүй учир сумын онцлогийг харуулсан гэрэл зургийн цомог, гарын авлагатай болох шаардлагатай байна. Сумын ард иргэдийн шүтээн болсон уул хайрхан, үзэсгэлэнт байгалийн тогтоц газар, зэрлэг амьтан, ургамал, байгаль цаг уурын цаг үеийн үзэгдэл, хүн ардын аж амьдралын хэв маягийг харуулсан гэрэл зураг бүхий ном бүтээнэ.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Сумын түүхт 100 жилийн ойг угтсан нутгийнхаа байгаль, дэлхийн үзэсгэлэнт газар нутгуудаа, нутгийн мал сүрэг, ургамал амьтан, иргэдийн амьдралын хэв маягаа гэрэл зурагт буулган үлдээж мөнхлөх, суманд зочилсон иргэдэд сум орон нутгаасаа өгөх дурсгалын цомог бий болгоно.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Сумын түүхэн дурсгалт газар, ан амьтан, иргэдийн амьдралын хэв маягийг харуулсан 170 зураг бүхий 160 нүүртэй гэрэл зургийн цомгийг бүтээн 500 ширхгийг хэвлэсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын онцлогийг харуулсан дурсгалын зүйлтэй болсон.
  • Үзэсгэлэнт газар, ан амьтад, ургамал, иргэдийн амьдралын онцлогийг харуулсан гэрэл зургийн сантай болсон.