ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сумын Эрүүл мэндийн төвийн ариутгалын багаж, тоног төхөөрөмжүүд их хуучирсан, автоклавт ариутгалд орсон багажууд чийгтэй, нойтон гарч байгаа нь үйлчлүүлэгчид болон эмч нар тухайн багажаас халдвар авах эрсдэл үүсээд байна. Мөн лабораторийн шинжилгээний төрөл үзүүлэлт хангалтгүйгээс болж эмчилгээний үр дүн бага, үйлчлүүлэгч зарим шинжилгээг өгөхийн тулд аймаг болон бусад сум руу явах зэргээр цаг хугацаа алдах, санхүүгийн хувьд өндөр зардал гаргах зэргээр чирэгдэл үүсэж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ариутгалын тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг худалдан авч, тасгийг тохижуулж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандарт, журмын дагуу багаж, хэрэгслийн ариутгалыг хийж, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд аюул, эрсдэлгүй ариун багаж, хэрэгслээр чанартай үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа тогтмол болно.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэн шаардлагатай байгаа автомат автоклав, ус нэрэгч, биохимийн хагас автомат анализатор, багаж хадгалах шүүгээ, гурван дамжлагат угаалтуур, багаж хадгалах кварцын шүүгээ зэрэг 17 нэр төрлийн 38 тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: