ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Манлай сумын ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд 386 сурагчтай бөгөөд аймгийн хэмжээнд 9 жилийн сургалттай сургуулиудаас хамгийн олон суралцагчтай сургууль юм. Нэг хичээлийн жилд арваас дээш удаа тэмцээн уралдаанд явах шаардлагатай байдаг ба ихэнх тэмцээн уралдаанд явах сурагчид, хариуцах багш, эцэг эхийн тоо нь 16-аас дээш хүн болдог. Эдгээр хүмүүс аймаг, сумын тэмцээнд явахад унаа, тээврийн асуудал ихээр тулгардаг. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга сар бүрийн нэгний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгосонтой холбогдуулан сум орон нутгийн удирдлагууд, сургуулийн удирдлагаас 2021-2023 онд 15 удаа хүүхдээ сонсох өдрийг зохион байгуулж саналыг сонсоход сурагчид сургуулийн автобустай болох гэсэн саналыг удаа дараа гаргаж байсан. Иймд суудлын тоо, аюулгүй, тав тухтай байдлыг хангасан тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай болж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сурагчдыг багтаамж сайтай, аюулгүй байдалд нийцсэн унаагаар хангаж, уралдаан тэмцээнд явуулах, тэмцээн уралдаанд өргөн бүрэлдэхүүнээр оролцуулж, үе тэнгийн хүүхдүүдтэй уулзуулж, туршлага, мэдлэгээ солилцох зэргээр хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын ерөнхий боловсролын сургуульд БНСУлсад үйлдвэрлэсэн Hyundai маркийн 25 хүний суудалтай бага оврын автобус нийлүүлсэн
ТӨСЛИЙН ҮР ДҮН: