МАНЛАЙ СУМ 100 ЖИЛД

МАНЛАЙ СУМ 100 ЖИЛД

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Манлай сум нь 1924 онд байгуулагдсан ба 2024 онд түүхт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг угтан сум орон нутгийн иргэдийн ёс заншил, байгаль цаг уур, орон нутгийн онцлог, алдар суутай хүмүүс, мал сүрэг, түүх соёлын үнэт биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах, түгээх, баримтжуулан авч хойч үедээ хадгалуулан үлдээх зорилготой.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Манлай сумын өнгөрсөн түүх, өнөө үеийн ололт амжилт, онцлог, түүх соёлын үнэт өв, дахин давтагдашгүй 100 жилийн олон баримтыг хадгалж, баримтжуулж өвлүүлэн үлдээх зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Манлай сумын түүх, соёл, аж амьдралыг харуулсан номын баримт цуглуулах, эх бэлтгэлийн ажил явагдаж байна. Номыг 1000 хувь хэвлэсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Орон нутгийн настан буурлууд, иргэд хөдөлмөрчид, залуу хойч үе, алс хол суугаа нутгийн уугуул иргэд сум орон нутгийнхаа 100 жилийн түүхийг баримтжуулж авсан.