ИРЭЭДҮЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ИНЖЕНЕРҮҮД

ИРЭЭДҮЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ИНЖЕНЕРҮҮД

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Баян-Овоо сумын ЕБС-ийг төгссөн сурагчдаас математик, физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын үнэлгээг сүүлийн гурван жилээр судалж үзэхэд нийт 10 сурагч, үүнээс математик-9, физик-1 сурагч өгсөн судалгаа байна. Эдгээр сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах босго хангасан сурагч гараагүй байна. Иймд эдгээр сурагчид ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадаагүй байна. Үүнээс үзэхэд математик, физикийн хичээлийн стандартыг сайжруулах, туршилтад суурилсан байгалийн ухааны хичээлийг чанартай зохион байгуулах шаардлага үүсэж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Туршилтад суурилсан байгалийн ухааны хичээлүүдийг чанартай зохион байгуулах, чанарын шаардлага хангасан хичээлийн хэрэглэгдэхүүнтэй сургалтыг зохион байгуулж ирээдүйн инженерүүдийг бэлтгэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Баян-Овоо сумын сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн физик, математикийн кабинетад хичээлд хэрэглэгдэх хичээлийн хэрэглэл 220, ном сурах бичиг 44, техник хэрэгсэл, хичээлийн хэрэглэл зэрэг 266 ширхэг барааг нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Математик, физикийн хичээлүүдийн хэрэглэгдэхүүнээр хангагдсан.
  • Тоолох, ангилах, тооцоолох, бүртгэх, зохион бүтээх, зурах, эрэл хайгуул хийх, бүтээлчээр сэтгэх, загварчлах, зохиомжлох, математик сэтгэлгээг хөгжүүлэх гоо зүйн хүмүүжил олгох, шинжлэх ухааны суурь олголтыг эзэмшүүлэх, ойлголттой болно.
  • Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлж, сурагчдыг хөгжүүлнэ.
  • Сэтгэн бодох, техник, бүтээлч сэтгэлгээг дээшлүүлснээр тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ.
  • Байгалийн ухааны хичээлүүд туршилтад суурилан явагдана.