ЦАГ УУРЫН ӨРТӨӨНИЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ

ЦАГ УУРЫН ӨРТӨӨНИЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Манлай сумын цаг уурын өртөө нь 1962 онд байгуулагдсан. Өртөөний эрхлэгч, 4 ээлжийн техникч, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, Манлай сумын цаг агаарын орчны мэдээг /агаарын хэм, даралт, салхины хурд, үүлний үзэгдэх орчин г.м/ Өмнөговь аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвд 3 цаг тутам дамжуулдаг. Цаг агаарын орчны мэдээнээс гадна хөдөө аж ахуйн ургамал, бэлчээрийн даацын мэдээг 3-10 сарын хооронд мөн дамжуулдаг. Цаг уурын өртөө нь Манлай сумын төв цэгт оршин байдаг байгууллага боловч одоог хүртэл цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоогүй, гадаа модон жорлон ашиглаж, хэрэглээний усаа зөөврийн усаар хангаж байгаа сумын цорын ганц албан байгууллага юм. Тиймээс цаг уурын өртөөг цэвэр, бохирын шугамд холбож, ажиллах таатай орчин бүрдүүлэх шаардлага тулгараад байна. Боловсон хэрэглээтэй газарт боловсон харилцаа үүснэ.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Албан байгууллагын ажилчдын тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мөн сумын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх модон жорлонгийн тоог цөөлөх, орчны хөрс бохирдуулахгүй байхад оршино.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Манлай сумын цаг уурын өртөөний ариун цэврийн өрөөг тохижуулж, цэвэр бохирын шугамд холбосон.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Байгууллагын 5 ажилтны ажлын орчин сайжирснаар малчид, иргэдэд мэдээ мэдээллээ хүргэхэд амар болно.