ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Манлай сумын Жаргалант баг нь 189 малчин өрхтэй. 58.0 мянган толгой малтай, сумын баруун урд хэсэгт оршдог баг юм. Говийн цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг уг баг нь Шанхайн хэцийн зүүн үзүүр хэсэгт байршилтай бөгөөд говьд ургадаг багалуур, бударгана, хужир шүү ургадаггүй нутаг юм. Тухайн газарт мал аж ахуйн эрхлэн 27 өрх амьдардаг бөгөөд эдгээр өрхийн 15,470 толгой мал нутаглаж байна. Малын говьсоо гаргах ургамал, хужир шүү дутмагаас малын тарга тэвээрэгт муугаар нөлөөлөх, хөрш зэргэлдээ сумаас өндөр өртөг зардалтайгаар хужир шүү тээвэрлэн авч ирэн малдаа өгдөг ч малчдын хувьд санхүүгийн хүндрэлээс шалтгаалан төдийлөн тогтмол авч чаддаггүй байна. Дээрх хүндрэлээс гарах гол арга нь лаг шавартай “Гүнзгийн тойром”-ыг ашиглан хужир ургуулах бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хужир шүү тарьж ургуулсан туршлагыг Манлай суманд хэрэгжүүлэх юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүнзгийн тойромд байх хуучин худгийг сэргээн, шаварлаг газрыг хашаажуулан хужир тариалсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: