ЭКО ХОГИЙН САВ

ЭКО ХОГИЙН САВ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Сүүлийн үед дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг бол хог хаягдал юм. Ялангуяа хуванцар хог хаягдал урт хугацаанд байгальд оршин байдаг, бүрэн задарч дуустлаа олон арван жил хүрээлэн буй орчныг бохирдуулан, хорт бодис ялгаруулсаар байх юм. Манлай сумын төвийн хэмжээнд хаягдаж буй хог хаягдлын багагүй хэсэг нь ус, ундааны хуванцар сав байдаг. Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын төлөвлөгөө, байгаль орчны газартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2-р зорилт арга хэмжээ-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах зорилтын 2.6 дахь заалтад тусгасны дагуу сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайд хуванцар сав ангилах хогийн хаягдлын сав байршуулах юм.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Хуванцар сав ангилан ялгаж сумын төвийн эко орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, хуванцар савыг борлуулж, дахин боловсруулах цехэд нийлүүлнэ.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Манлай сумын төвд хуванцар цуглуулах хогийн савыг Наадмын талбай, Дэмүүлийн хөшөөний урд талын тоглоомын талбай, том машины талбай, соёлын төвийн гадна талбайд байрлуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Сумын хүн ихтэй газруудад хуванцар сав тусгайлан цуглуулах хогийн сав байршуулснаар ус, ундааны хуванцар савыг бусад ахуйн хог хаягдлаас ангилан ялгах, улмаар дахин боловсруулах цехэд өгснөөр сумын төвийн хог хаягдал багасаж, иргэд хэрэглэхгүй хуванцар саваа зориулалтын ангилан ялгах хогийн саванд хийж хэвшинэ.