СТАНДАРТАД НИЙЦСЭН ТОХИЛОГ АЖЛЫН БАЙР

СТАНДАРТАД НИЙЦСЭН ТОХИЛОГ АЖЛЫН БАЙР

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

  • Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд бид төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Мөн тохилог ажлын байрыг бий болгох шаардлага байна.
  • Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг авна
  • Энэхүү төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээнд олон улсын стандарт нэвтэрч, ажлын уялдаа холбоо, мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх боломж бүрдэнэ.
     

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Олон улсын стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэж, орон нутгийн ард иргэдэдтөрийн үйлчилгээг түргэх шуурхай, хүртээмжтэй хүргэх,  эдээлэх боломж, үйлчилгээний тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Манлай сумын ЗДТГ-т ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх иргэдэд хүргэх цэгийг байгуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж тасралтгүй өсөн нэмэгдсэн.
  • Мэдээллийн ил тод байдал хангагдсан.
  • Төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ажлын уялдаа холбоо сайжирсан.
  • Иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчин нөхцөлөөс авах боломж бүрдсэн.
  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан.
  • Тохилог тав тухай ажлын байр бий болсон.