ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын зүүн хойд талд шинээр ойн зурвас байгуулсан. Тухайн ойн зурвас нь услалтын системд холбогдоогүй тул нөөцийн сав автомашинаар ус зөөж усалдаг. Зөөврийн усаар услахад тээвэр шатахууны зардлаас эхлээд урсгал зардал өндөр гарч байна. Иймд шинээр байгуулсан ойн зурвасыг усалгааны нэгдсэн системд холбох шаардлага үүсэж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Шинээр байгуулагдсан ойн төглийг услалтын нэгдсэн системд холбож сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх усалгааны зардлыг бууруулна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын зүүн хойд талын модны талбай руу 400м урт усалгааны системийг суурилуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Сумын төвийн тодорхой хувийг ойжуулж ногоон байгууламж байгуулснаар зуны улиралд сумын нутаг дэвсгэрт орон хур тунадасны хэмжээ нэмэгдэх, цаашлаад сумын өнгө үзэмжид сайнаар нөлөөлж чийглэг уур амьсгал бий болоход дэмжлэг үзүүлнэ.
Мөн хөрсний чийгийг хадгалснаар хөрсний элэгдлийг бууруулж, элсний нүүдлийг буруулахад дэмжлэг үзүүлнэ.