УЛАМЖЛАЛТ СЭРГЭЭН ЗАСАХ КАБИНЕТ

УЛАМЖЛАЛТ СЭРГЭЭН ЗАСАХ КАБИНЕТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Манлай суманд амьдарч байгаа эмнэлгийн хяналтад байдаг өвчтөнүүдийн мэдээллийг Манлай сумын Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэлээс авч ангилж үзвэл:

  Он
Өвчтөний төрөл 2019 2020 2021
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 112 113 116
Тархинд цус харвалтаар хяналтад
байдаг өвчтөн
13 11 12
Артерийн даралт ихсэх өвчнөөр 515 518 920
Осол гэмтэл 42 39 62
Нурууны мэдрэлийн эмгэгтэй 45 83 62

Дээрх хүснэгтээс харахад жил ирэх тусам өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг харуулж байна. Тиймээс сумын хүн эмнэлэгт уламжлалтын эмчилгээ хийх тоног төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай байна.
       

        Уламжлалт эмчилгээ хийх кабинеттай болсноор 7 хоногийн ажлын 5 хоногт 5 удаа сумын эрүүл мэндийн төвд хянагдаж буй болон үйлчлүүлж буй иргэд тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд хөтөлбөрийн дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эмчилгээний явц, үр дүн, барих гам зэрэг зөвлөмж сургалтыг үе шаттай зохион байгуулж, гам бариагүйгээс үүсэж болох хүндрэлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим мэдээлэл хаягаар дамжуулан тогтмол зохион байгуулахад дэмжлэг болох юм. 2022 онд уламжлалт эмчилгээ болон сэргээн засах кабинетаар давхардсан тоогоор 283 хүн үйлчлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
        Сумын эрүүл мэндийн төвд уламжлалт, сэргээн засах эмчилгээний кабинеттай болох, цаашлаад тасагтай болсноор ажил хөдөлмөрийн хүнд нөхцөл болон өвчин эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай болох эрсдэлтэй хүмүүсийн бие сэтгэц, нийгмийн харилцаанд дасан зохицох хэрэгцээт мэдлэг чадварыг бий болгож амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгэм эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд тэгш хүргэснээр ард иргэдийн амьдралын чанар дээшилж, хөдөлмөрийн чадвар алдалтын тоо болон хувь тогтвортой буурахад төслийн зорилго оршино.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Сумын эрүүл мэндийн төвд уламжлалт сэргээн засах кабинет байгуулж, хүзүү нурууны татлагын ор, хэт улаан туяаны шарлагын аппарат суурилуулж бумба, төөнүүр, зүү зэрэг шаардлагатай хэрэгслүүдийг нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Ард иргэдийн хөдөлгөөний хомсдол, бэртэл, гэмтэл, өвчин эмгэг, ажлын байрны нөхцөл байдал, онцлогоос үүсэн бий болох өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээг хийх таатай орчин бүрдсэн.
  • Эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчдэд сувилгаа хийхэд хэрэгцээтэй тоног төхөөрөмжтэй болсноор эмчилгээний үр дүн, өгөөж нэмэгдэнэ.