Ханбогд сумын өвс тэжээлийн агуулах

Ханбогд сумын өвс тэжээлийн агуулах

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сүүлийн арван жилд Ханбогд сумын малын тоо толгой эрчимтэй өсч, өнгөрсөн жилийн мал тооллогоор 170 мянга гаруй мал тоологдсон нь сумын бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Мөн тус суманд 4-5 жилийн давтамжтай ган, зуд болдог, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг зэрэг 1000 гаруй километрийн зайтай газраас өвс, тэжээлээ татдаг зэрэг нь стандартын  шаардлагад нийцсэн нөөцийн өвс, тэжээлийн агуулахтай болох нэн шаардлагатайг харуулж байна.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Энэхүү төслийн гол зорилго нь Ханбогд суманд стандартын шаардлага хангасан өвс тэжээлийн агуулах барьж, байгалийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох ган, зудын гамшгаас  мал сүргээ хамгаалах цаашлаад малчин иргэдийн амьдралын баталгаа сайжруулах


ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 2019 оны 1 дүгээр сарын 24- ний өдрийн 02 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Ханбогд суманд Өвс тэжээлийн агуулах барих төслийг санхүүжүүлэхээр дэмжиж төслийн санхүүжилтийг батлав.
  • Захиалагч аймгийн ЗДТГ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсны дагуу захиалагч аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Логмон” ХХК-тай санхүүжүүлэгч “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” гэрээ байгуулснаар барилга угсралтын ажлыг эхлүүлэв.
  • Барилга угсралтын ажил 2019 оны эцсийн байдлаар 80 хувьд хүрэв.
  • 2020 оны 2-р улиралд барилгын ажил бүрэн дуусч ашиглалтанд хүлээлгэн өгнө.

ҮР ДҮН:

  • Ханбогд сум стандартын шаардлагад нийцсэн өвс, тэжээлийн агуулахтай болно
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс мал аж ахуйг хамгаалахад дэмжлэг болно
  • Малчдын амжиргаанд эерэг нөлөө авчирна