ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сумын төвд 600 гаруй иргэд оршин суудаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, спорт заал, соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг томоохон барилгууд шинээр баригдсан бөгөөд 2018 онд сумын төвийн дулааны шугамыг бүрэн шинэчилж гол шугамын диаметрийг ф108мм байсныг ф273мм, ф219мм болгож томсгосон зэргээс шалтгаалж уурын зуухны хүчин чадал сумын төвийн одоо байгаа барилгуудаа дулааны эх үүсвэрээр хангахад хүрэлцээгүй болсон. Үүний улмаас хүйтний улиралд сумын төвлөрсөн дулааны шугаманд холбогдсон барилга байгууламжийн дотор шугам сүлжээ хөлдөх өндөр эрсдэлтэй байсан. Мөн одоогийн байдлаар төвлөрсөн дулаанд холбогдох боломжтой 50 гаруй айл хэрэглэгчтэй. Дээрх шалтгааны улмаас тус сумын уурын зуухыг шинэчилж хүчин чадал сайтай зуухыг холбогдох барилга байгууламжийн хамт барих төслийн саналыг аймгийн ЗДТГ-аас санаачилсан
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Баян-Овоо суманд дээрх нөхцөл байдлын улмаас үүссэн халаалтын доголдлыг залруулах, байгууллага, айл өрхийг нэгдсэн дулаан хангамжаар хангах, иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийтийн үйлчилгээг ая тухтай дулаан орчинд авах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, агаарын бохирдол бууруулах, байгаль орчин, хүний хөдөлмөрлөх нөхцөлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой төсөл юм.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:
ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат уурын зуух, нүүрсний автомат конвер бүхий 2 зуухтай, батлагдсан зураг төслийн дагуу барих барилга бүхий иж бүрэн уурын зуухыг барьж ашиглалтанд оруулсан.
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:
ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:
ОХУ-д үйлдвэрлэсэн Сталь-20 маркын гангаар үйлдвэрлэсэн хагас автомат 2МВт‑ийн 2 ширхэг усан халаалтын тогоотой, зураг төслийн дагуу баригдсан иж бүрэн барилга байгууламж бүхий шинэ уурын зуух ашиглалтанд орсон. Тогоо нь нүүрс дамжуулагч автомат конвер, галын хотлын нүүрс тэжээгч, шидэгчээр тоноглогдсон. Энэ нь ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн