Баян-Овоо сумын 10 ортой эмнэлэгийн барилга

Баян-Овоо сумын 10 ортой эмнэлэгийн барилга

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ
ШААРДЛАГА


Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1979 онд баригдсан бөгөөд 2014 онд үерт автан уг эмнэлгийн барилга муудсан байсныг Мэргэжлийн хяналтын газраас 2015 онд шалгаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт, шаардлага хангахгүй гэж тогтоосон. Уг эмнэлгийн барилга хуучирч үерт автан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байр гэхээсээ халдварт өвчин тархах, ялангуяа мөөгөнцрийн халдвар, өвчтөнөөс өвчтөнд халдвар тархах эрсдэлтэй барилга болсон байжээ. Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний стандарт 2000-15000 иргэнд дунджаар 15-30 ортой, эмч, сувилагч, эх баригч, туслах ажилчидтай эмнэлэг байх ёстой гэж заасан байдаг. Баян-Овоо сумын иргэний тоо 2016 оны байдлаар 1737 байсан учир 10 ортой эмнэлэг барих нь зохистой гэж мэргэжлийн байгууллага үзэв.


 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ


Өмнөговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг “Суварган говь” ХХК 2016 оны 5 дугаар сарын 20-ноос 10 сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэн улсын коммист хүлээлгэн өгснөөр өдгөө үйл ажиллагаа нь жигдрэн Баян-Овоо сумын эмч, сувилагч ажилчид тав тухтай, шинэ эмнэлэгт ажиллан өвчтөн хүлээн авч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.


 


ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ


Стандартад нийцсэн эмнэлэгтэй болсноор Баян-Овоо сумын эмч, ажилчид эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд саадгүй, чанартай хүргэж чаддаг болсон. Эмч нар иргэдэд эрүүл мэндийн сургалт, боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэг, халдварт өвчний хяналт, өвчний тархалтыг үнэлэх, амбулаторийн үзлэг, мэс ажилбар, оношилгоо, гадуур үзлэг хийх, яаралтай тусламж, нөхөн сэргээх эмчилгээ хийх боломжтой болсон нь Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

(+976) 7053-3578