Эрүүл мэндийн төвийг автомашинаар хангах

Эрүүл мэндийн төвийг автомашинаар хангах

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Манлай сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт 2632 хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн төв нь мал аж ахуйн 34 баг, сумын төвийн иргэд, зам ангийн ажилчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг болсонтой холбоотойгоор гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ зэргийг иргэдэд үзүүлж эхэлсэн ба эдгээр үйлчилгээг үзүүлэхэд ээлжийн эмч, сувилагч, ажилчдад бага оврын үйлчилгээний автомашин шаардлагатай байна. Мөн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх, хавдартай иргэдэд хөнгөвчлөх эмчилгээ хийх зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэхэд эмч мэргэжилтнүүд иргэдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн төвийн автомашин дутмаг, шаардлага хангахгүй байна.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

  • Эрүүл мэндийн төвийг бага оврын автомашинаар хангаснаар гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эрт илрүүлэг, үзлэг, дархлаажуулалтын түвшин нэмэгдэнэ.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

  • Сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоноглолоор тоноглогдсон Тоёота пробокс маркийн автомашин нийлүүлсэн.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүнд өвчтөнийг гэрээр асарч сувилах, гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, төрсөн эхийн нярайн эргэлт, сэргээн засах тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ.
  • Эрт илрүүлэг үзлэг, дархлаажуулалтын түвшин нэмэгдэх, дуудлага хооронд иргэдийг удаан хүлээлгэх байдал багасна.